Зохиолч Т.Бум-Эрдэнэ “Үр харам”-ыг туурвилаа

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Зохиолч Т.Бум-Эрдэнэ “Үр харам”-ыг туурвилаа

Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ хүүрнэл зохиолын ээлжит түүвэр туужийн номоо хэвлүүлжээ. Зохиолчийн  энэхүү түүвэрт хувь хүний мөн чанар, ажбайдлынзураглал, урансэтгэмж, өвөрмөц шийдэл бүхий сэдвийн хувьд өргөн хүрээтэй шинэлэг бүтээлүүд орсон байна.

“Үр харам” хэмээх нэртэй уг түүвэр нь "Улаан цохиотын цуурай", "Үр харам", "Нурам", "Хувь заяаны хэлхээ" хэмээх дөрвөн туужаас бүрджээ.

Зохиолч Т.Бум-Эрдэнэ өмнө нь “Сэмэрч үл барагдана”, “61 Ах”, “Америкт зорчсон Жийжээ”, “Өнөөх”, “Эмэгтэй ном” зэрэг хүүрнэл зохиолын хэд хэдэн түүвэр хэвлүүлж байсан юм.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж