Тэмцээнийг явуулах тухай Монгол улсын Засгийн газар шийдвэр нь 2013 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 325 тоот тогтоол юм. Түүнчлэн тэмцээний хөрөнгө, мөнгийг төсөвт тусгах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ССАЖЯ-д даалгасан билээ. Тэмцээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ССАЖЯамнаас 80 сая төгрөг батлан өгчээ.
Тэмцээний зорилго нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Төрөөс БТС-ын талаар баримтлах бодлого” тогтоолд (Багийн спортын төрлийг хөгжүүлэх тухай) заасан заалтыг амьдралд хэрэгжүүлэх, Монголын гандболын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, гандболын спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, тамирчидын ур чадвараа дээшлүүлэх, олон улсын спортын амжилтыг сорих, гандболын спортын дэмжигчдийн тоог ахиулах, ард түмэндээ гандболын спортыг сурталчилан таниулах, Монголын гандболын мэргэжилтэнүүд Олон улсын тэмцээнийг зохион байгуулах туршлага хуримтлуулах зэрэг явдал юм.
Олон улсын гандболын тэмцээнийг тэмцээнийг Зохион байгуулах хороог ССАЖ-ын сайдын 2014 оны 03 сарын 04-ны өдрийн А/70 тушаалаар байгуулсан. Зохион байгуулах хорооны даргаар, ССАЖ-ын дэд сайд М. Түмэнжаргал, ЗБХ-ны орлогч даргаар МГХ-ны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар ССАЖЯ-ны мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаяр нарыг томилжээ. Хорооны гишүүнээр ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, МХАҮТанхимын ерөнхий менежер, МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат, гишүүнд Н.Нацагдорж, Д.Энэбиш, М.Өсөхбаяр, М.Отгонбаяр, Н.Бямбагэрэл, Ч.Отгончимэг, С.Алтантуяа, Б.Баатар нарын 13 хүнийг сонгожээ.
Тэмцээний ЗБХорооны бэлтгэл ажил 2014 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 90% тай явагдаж байна. ЗБХороо хоёр удаа ССАЖЯаманд хуралдан тэмцээний төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой олон асуудлыг хэлэлцэн батлав. Түүнчлэн хийгдсэн ажлын тухай мэдээ, үүрэг даалгаврын хэрэгжилт, мэдээллийг сонсон ажиллав. Тэмцээний ЗБХ-ны ажлын албаны үүргийг МГХолбоо гүйцэтгэн Спортын төв ордны 304 тоот өрөөнд ажиллаж байна. Одоогоор энэ албанд байнгын 20 хүн, байнгын бус 30 орчим сайн дурын ажилтанууд тэмцээний үеэр туслан гүйцэтгэх ажил гүйцэтгэнэ.
Гандболын спорт нь 1897 оноос Дани улсаас үүсэлтэй. Энэ спорт нь эмэгтэйчүүдийн бие бялдрын сайжруулах зорилгоор анх үүсчээ. Гандбол бол олимпийн их наадмын үндсэн төрөл юм. Гандболын спорт нь Швед, Герман, Норвеги, Дани, Испани, Хорват, ОХУ зэрэг Европын орнуудад өндөр түвшинд хөгжсөн бол Ази тивээс БНСУ-ын эмэгтэй баг 2 удаа олимпийн аварга болж байсан түүхтэй. Одоогоор дэлхийн 191 орон Олон улсын гандболын холбооны гишүүн бөгөөд нийтдээ 20 сая гаруй хүн гандболын спортоор хичээллэж байна. Дэлхий нийтээр 795 мянган өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн багууд манай гаригын өнцөг бүрт байдаг.
Гандболын спортын онцлог нь тэгш талбайд 20 м х 40 метрийн талбай дээр 6 тоглогч, 1 хаалгач нийтдээ нэг багаас 7 хүн гарч тоглодог. Эсрэг багийнхаа хаалганд (хаалга нь 2 м өндөр х 3 метр урт) олон бөмбөг шидэж оруулан хожил авах дүрэмтэй.
Манай оронд гандболын спорт 1979 оноос эхлэн хөгжиж, нийслэл Улаанбаатар хотын сургуулиудын дунд олон тэмцээнүүд явагддаг байв. Харин гандболын холбоо 1993 онд анх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж 2000 онд Олон улсын гандболын холбоо, Азийн гандболын холбоонд гишүүнээр элссэн юм. Ийнхүү олон улсын байгууллагуудын гишүүн болсноор өөрийн эх орондоо тэмцээн явуулах эрх нээгдсэн. Манай оронд жил бүр насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, оюутан, мини гандболын УАШТ-ийг явуулж байна.
Монголын баг тамирчид анх 2001 онд Италийн Терамо хотноо дэлхийн өсвөр үеийн гандболын “Интерамино” их наадам, 2002 онд Бусаны Азийн спортын их наадам, 2004 онд Хонгконг улсад Олон улсын тэмцээн, 2007 онд Герман, Швед, Дани улсуудад болсон Хүүхдийн спортын их наадмууд, 2008 онд БНСУ-д болсон Азийн оюутны АШТэмцээн, 2010 онд БНХАУ-ын Гаунжоу хотноо Азийн наадам, 2012 онд Азийн элсний спортын наадамд тус тус МГХолбоо эмэгтэй, эрэгтэй баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж байлаа. Одоо 2014 оны БНСУ-ын Инчеоны наадамд бэлтгэж байна.
МГХ-ны анхны Ерөнхийлөгчөөр Монголын үндэсний телевизийн захирал Д.Жаргал (1993-1998), удаах ерөнхийлөгчөөр нь 1999 оноос эхлэн одоог хүртэл Д.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байгаа юм.
Бүх тэмцээний нэгэн адил Улаанбаатар хотноо явагдаж байгаа Олон улсын гандболын анхдугаар тэмцээн ч өөрийн гэсэн онцлох таних тэмдэгтэй.

Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн эмэгтэй, эрэгтэй багууд тус бүрт дурсгалын цом, алт, мөнгө, хүрэл медалийг гардуулна. Нэг улсаас 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид шагналын тавцанд зогсох юм. Цом, медалийг гадаадад захиалан хийлгээд Монгол улсад хүлээн аваад байна. Баг тамирчдад багийн шагналын болон оролцооны өргөмжлөл гардуулна. Мөн амьд цэцгийн баглаа бэлтгэсэн.

ОУГХ-ноос томилогдсон удирдах хүмүүс тэмцээнийг удирдан чиглүүлж явуулна. Азийн гандболын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Гульнара Турлиханова (Казакстан) олон улсын багийг удирдана. Бүрэлдэхүүнд нь ОУГХолбоо болон Азийн ГХ-ны шүүгч, дасгалжуулагчийн комиссын гишүүн, сургагч багш Ли Зи Вен (БНХАУ), Золтан Миркзинка (Унгар), Тэржэ Антонсэн (Норвеги) нар Улаанбаатар хотноо ажиллана.
ОУГХ-ны ерөнхийлөгч, Египет улсын иргэн, Доктор Хассан Мустафа нь өнгөрсөн 03 сарын сүүлчээр тэмцээнд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлжээ. ОУГХолбоо 1946 оны 7 сарын 11-ний өдөр байгуулагдсан. Төв байр нь Швейцарь улсын Базел хотноо байрладаг.
Эрхэм хүндэт Монголын болон тэмцээнд оролцогч багуудын тамирчид, найз нөхөд нараа
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдаж буй Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнд та бүхнийг урьж байгаадаа таатай байна.Олон улсын гандболын холбооны цомын тэмцээнүүд нь сайхан түүхэн амжилтыг бүтээсээр ирсэн юм. Олон улсын гандболын холбооны дэмжлэгтэйгээр явагддаг эдгээр олон улсын тэмцээнүүд нь гандболын спортыг хөхүүлэн дэмжих, ур чадварыг ахиулах, туршлага хуримтлуулах, бусад улс орноос суралцах боломжийг бүрдүүлж байна.
Улаанбаатар хотноо зохиогдох энэхүү тэмцээнд Ази болон Олон улсын гандболын холбооны гишүүн зургаан орон баг тамирчдаа оролцуулах ба Олон улсын гандболын холбооноос томилогдсон төлөөлөгчид тэмцээний дасгалжуулалт, шүүлтийн асуудлыг хариуцан ажиллаж удирдан зохион байгуулна. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулах нь гандболын спортын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэн сайжруулах Олон улсын гандболын холбооны зорилгуудын нэг юм. Одоогоор Олон улсын гандболын холбоо нь 191 гишүүн оронтой болж гандболын спорт дэлхий даяар тархан хөгжиж байна.
Монгол улс Олон улсын гандболын холбооноос санаачилсан төсөл хөтөлбөр, хөгжлийн бодлогын нэг хэсэг байсаар ирсэн ба бид бүхэн энэхүү тэмцээнийг өөрийн эх орондоо анх удаагаа зохион байгуулах гэж буй Монголын гандболын холбоогоор бахархан сайшааж байна. Ази тив дэх гандболын хөгжлийн цаг ирж зөв гольдролдоо орж байгааг энэ тэмцээн харуулж байна.
Олон улсын гандболын цомын тэмцээнээс шалгарсан тамирчид залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ний ангилалд амжилттай оролцож, тэдгээр орны тамирчдын улс орнуудын чадвар сайжирч байгааг өнгөрсөн жилүүдийн гайхалтай тоглолтууд харуулж байна. Миний бие Монгол, Вьетнам, Хятадын Тайвань, БНАСАУ, Макао, Хонг Конгийн баг тамирчиддаа тэмцээндээ амжилт оролцохыг хүсэн ерөөе. Улаанбаатар хотноо зохиогдох Олон улсын гандболын холбооны цомын тэмцээн нь Монгол улсын гандболын спортын хөгжилд гайхалтай шинэ эхлэлийг авчрах болно.
Хассан Мустафа- Олон улсын гандболын холбооны ерөнхийлөгч
Монгол улсад байгаа олон улсын гандболын стандартын цорын ганц стандартын талбайтай газар Буянт-Ухаа спортын ордон юм. Иймээс тэмцээний үйл ажиллагааг тус ордонд явуулахыг ОУГХолбоо зөвшөөрчээ. Гандболын спорт нь 20 метрийн өргөн, 40 метрийн урттай талбайд явагддаг. Талбайн гадуур нөөц тоглогчдын суудал, шүүгчид болон тэмцээнийг удирдах албан ёсны хүмүүсийн ширээ, сандал, тоног төхөөрөмжүүд байрлууладаг. Түүнчлэн гандболын хаалганы ард хэсэгт бөмбөг тогтоогч 4 м өндөр х 25 м урт тор татах юм. Тамирчдын хувцас солих 4 өрөө, бие халаалтын танхимууд нь БУСО-д засагдна. Энэ бүх зүйл нь ОУГХ-ны техникийн шаардлагад бүрэн нийцэж байна.
Тэмцээнд зориулан олимп, дэлхийн аваргын тэмцээнийг явуулдаг тусгай зориулалтын дэвсдэг шалыг Франц улсын“GERFLOOR” компаниас нийлүүлэн авч Монгол улсад авчираад байна. Энэхүү шалыг Франц, Герман, Польш, Беларус, ОХУ-аар дамжуулан газрын автомашины тээврээр хурдан шуурхай Монгол улсад 04 сарын 04-ны өдөр хүлээн авлаа. Одоо энэхүү шалыг БУСОрдонд хүргэн, дэвсэж тавихад бэлэн болгов. Олон улсын стандартын шал нь тэмцээний дараа Монгол улсад үлдэж, гандболын тэмцээнүүдэд ашиглагдана. Шалыг авахад ОУГХолбоо туслалцаа үзүүлсэн билээ.

Олон улсын гандболын цомын тэмцээнд оролцож байгаа тамирчид нь залуу тамирчидаас бүрдэнэ. Учир нь тэмцээний зааварт тамирчдын насны хязгаарыг тогтоож өгсөн. Үүнд: эрэгтэй-1994 оноос доош төрсөн 20 хүртэл насныхан, эмэгтэй-1995 оноос доош төрсөн 19 нас хүртэл насны залуучуудын ангилалын тамирчид байх юм.
Тэмцээн Герман улсын “Селект” брэндийн бөмбөгөөр явагдана. Бие халаалт, тэмцээнд зориулан тоглолтын бөмбөгийг гадаадаас Монголл улсад хүлээн авсан. Тэмцээнд БНСУ-аас оруулж ирсэн 2 ш зориулалтын хаалгыг ашиглана. Улс бүрээс тус тэмцээнийг шүүхээр 2 олон улсын шүүгч нар Монголд хүрэлцэн ирнэ.
Тэмцээнд Азийн зүүн болон зүүн өмнөд бүсийн зарим орнуудыг оролцуулахаар ОУГХ-ноос хувиарлан тогтоосон билээ. Үүнд: БНАСАУ (эмэгтэй), Хятадын Тайвань, Хонгконг, Макао (эрэгтэй), Вьетнам, Монголын 6 орны эмэгтэй, эрэгтэй нийт 10 багийн 200 орчим тамирчид энэ тэмцээнд оролцно. Багийн бүрэлдэхүүнд тамирчдаас гадна дасгалжуулагч, шүүгчид, багийн ахлагч нар орж байна. Бүх багууд нь МГХ-д тээврийн хуваариа ирүүлж Хятадын Тайвань, Хонгконг, Макао баг тамирчид 4 сарын 13-нд ирэхээр байгаа бол Вьетнам, БНАСАУ баг тамирчид 4 сарын 14-нд Монголд хөл тавина.
Гадаад, дотоодын баг тамирчдыг “Цэцэг” зочид буудалд хүлээн авч байрлуулахаар МГХолбооноос тус буудалтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тамирчид буудалдаа мандатаа авч, мэдээ, мэдээлэлээ хүлээн авах бололцоо бүрдсэн ба МГХолбооноос байнгын штабыг ажиллуулна. Түүнчлэн баг бүрт сайн дурын оюутнууд үйлчилнэ. Нийслэлийн цагдаагийн газар, харуул хамгаалалтын албанаас тамирчдын аюулгүй байдлыг хангана.
Тэмцээнд эмэгтэй, эрэгтэй тус бүр 5 баг орж байгаа тул хэсэгт хуваахгүй шууд тойргоор тоглуулан аварга багийг шалгаруулна. Хожсон баг 2 оноо, тэнцвэл 1 оноо, хожигдвол 0 оноо авна. Хамгийн өндөр оноотой баг алтан медаль хүртэнэ. Гандболын олон улсын дүрмийн дагуу нэг баг 30 минут талдаа тоглох ба 15 минут завсарлага авсны дараа дахин 30 минут тоглолт хийнэ. Тэмцээн нийтдээ 5 өдөр үргэлжилнэ. Сугалаагаар сондгойрч буй баг нь нэг өдөр амрана.
Олон улсын цомын тэмцээн болохоос гадна Олон улсын гандболын дасгалжуулагч, шүүгч нарын сургалт тэмцээний өдөр бүрийн өглөө 09:00-12:00 цагуудад “Цэцэг” зочид буудлын хурлын танхимд явагдана. Гадаадаас ирсэн багийн бүх дасгалжуулагчид, тэмцээний шүүгч нар 34 хүн уг сургалтанд хамрагдна. Амжилттай суралцсан хүмүүст ОУГХ-ны сертификат олгох юм.
Тэмцээний тоглолтын хуваарийг ОУГХолбоо өнгөрсөн 3 сард батлан тэмцээнд оролцох 6 орны баг тамирчидад явуулсан. Тоглолт 04 сарын 15-ны болон 04 сарын 19-ны өдрүүдэд 12:00 цагаас эхлэх бол 04 сарын 16-18-ны өдрүүдэд 14:00 цагаас 21:30 мин хүртэл үргэлжилнэ. Өдөрт 1 баг нэг тоглолт хийнэ. Өдөр бүр эмэгтэй 4 багийн 2 тоглолт, эрэгтэй мөн адил 4 багийн 2 тоглолт нийлээд дөрвөн тоглолт явна.
Он сар | Цаг | Тоглолт | Оноо харьцаа |
2014.04.15 (Мягмар) | 12:00-13:00 | Нээлтийн | |
14:00-15:30 | Вьетнам–Монгол (эм) |
| |
16:00-17:30 | Хятадын Тайвань–БНАСАУ (эм) |
| |
18:00-19:30 | Вьетнам–Макао (эр) |
| |
20:00-21:30 | Хятадын Тайвань–Хонгконг (эр) |
| |
2014.04.16 (Лхагва) | 14:00-15:30 | Монгол– Хятадын Тайвань (эм) |
|
16:00-17:30 | Вьетнам– Хонгконг (эм) |
| |
18:00-19:30 | Хонгконг– Монгол (эр) |
| |
20:00-21:30 | Хятадын Тайвань–Макао (эр) |
| |
2014.04.17 (Пүрэв) | 14:00-15:30 | Хонгконг – БНАСАУ (эм) |
|
16:00-17:30 | Хятадын Тайвань– Вьетнам (эм) |
| |
18:00-19:30 | Монгол– Хятадын Тайвань (эр) |
| |
20:00-21:30 | Хонгконг – Вьетнам (эр) |
| |
2014.04.18 (Баасан) | 14:00-15:30 | Хонгконг– |
|
16:00-17:30 | БНАСАУ – Монгол (эм) |
| |
18:00-19:30 | Вьетнам –Хятадын Тайвань (эр) |
| |
20:00-21:30 | Макао– Монгол (эр) |
| |
2014.04.19 (Бямба) | 12:00-13:30 | БНАСАУ – Вьетнам (эм) |
|
14:00-15:30 | Монгол– Хонгконг (эм) |
| |
16:00-17:30 | Макао – Хонгконг (эр) |
| |
18:00-19:30 | Монгол– Вьетнам (эр) |
| |
20:00-21:00 | Хаалтын |
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь Олон улсын гандболын холбоо, ССАЖЯам, Монголын гандболын холбоо юм. Дэмжлэг үзүүлж байгаа байгууллагуудад Азийн гандболын холбоо, Спортын бэлтгэлийн төв орж байна. ОУ-ын шүүгч нарт туслах техникийн ажилчидыг МГХ-ноос сонгон ажиллуулна. Гадаад хэлтэй сайн дурын оюутнуудыг МУБИС-иас татан ажиллуулж байна. МГХ-ны Д.Энэбиш ахлагчтай мэргэжлийн туршлагатай баг тэмцээний ерөнхий зохион байгуулалтын ажлыг хариуцна.
Тэмцээний төсөв нийтдээ 300 гаруй сая төгрөг болсон ба үүнээс Засгийн газраас 80 сая 800 мянган төгрөгийг батлагдсан төсвийн зардлын дагуу зарцуулна. Бусад зардлыг МГХ-ноос мөнгө босгох, ивээн тэтгэгч байгууллага олох, үйлчилгээ, хүн хүч татан авах, бүтээгдэхүүнээрээ туслах зэрэг төрөл бүрийн хэлбэрийн туслалцаа авч шийдэхээр болжээ. Тэмцээнд ашиглах “Gerfloor” олон улсын стандартын шалыг ОУГХолбооноос буцалтгүй тусламжын хүрээнд Монголд нийлүүлжээ.
Тэмцээнийг Голомт банк, ЭСТО ХХК, Бодь групп, Алтантрейд ХХК, Мөнгөн гүүр зэрэг газрууд ивээн тэтгэж, Сод пресс, Ти анд Юу ХХК хөнгөлөлтэй үнээр үйлчилгээ үзүүлэх зэргээр тэмцээний үйл ажиллагааг дэмжиж байна.
Олон улсын гандболын цомын тэмцээнийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг тэмцээний Зохион байгуулах хорооноос 2014 оны 4 сарын 1-ны өдөр гаргалаа. Тиймээс ЕБСургууль, ИДСургууль, аж ахуйн нэгж байгууллагын хүмүүсийг энэ тэмцээнийг хуваарийн дагуу ирж үзэж сонирхохыг тэмцээний Зохион байгуулах хорооноос урьж байна. Монголын баг тамирчидаа дэмжин анхны олон улсын тэмцээнээс медаль хүртэх урам хайрлахыг Монголын гандболын холбоо нийт нийслэлчүүд, Монголын ард түмэндээ уриалж байгаа ажээ.
Олон улсын гандболын цомын тэмцээнийг гандболын мэргэжлийн багш нартаа үзүүлэх, туршлага судлах зорилгоор МГХ-ноос өнгөрсөн 3 дугаар сард зохиосон өсвөрийн гандболын УАШТ-ний үеэр хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нартаа урилга гардуулан тэмцээний үйл ажиллагааг Улаанбаатар хотноо ирэн үзэж сонирхохыг урьсан юм. Одоогийн байдлаар Дорноговь, Сэлэнгэ, Дархан, Булган, Төв, Баянхонгор зэрэг 10 орчим аймгийн БТ-ын багш, дасгалжуулагч нар ирэхээр болжээ.
Тэмцээний нээлтийн ажиллагааг 2014 оны 04 сарын 15-ны өдрийн 11:30 цагаас Буянт-ухаа спортын ордонд эхлүүлэхээр болжээ. Нээлтийн үеэр баг тамирчдын жагсаал, гадаад, дотоодын зочид үг хэлэх ёслол, төрийн далбаа мандуулах арга хэмжээ, тангараг өргөх, соёл, урлагийн сонирхолтой үзүүлбэр, тоглолтууд, гэрлийн шоу болох юм. Энэ арга хэмжээнд төр, засгийн өндөр түвшины зочид, яамдын удирдлага, гадаадын ЭСЯ-ны хамт олон, спортын байгууллагын төлөөлөгчид, дасгалжуулагчид, оюутан, сурагчид оролцохоо мэдэгдсэн. Нээлтийн арга хэмжээний хөтөлбөрийг Б.Баатар найруулан хийж ССАЖ-ын дэд сайдаар батлуулжээ.
Тэмцээнийг МҮОНРТелевиз, ТВ-5 телевиз, Спорт бокс суваг телевизууд шууд дамжуулах эрхээ авч МГХ-той гэрээгээ байгуулсан авчээ. Бусад телевизүүд бичлэгээр үзүүлэх, сурвалжлага хийх эрх нь нээлттэй байна. Телевиз, сонин, сайтны зураглаач, фото зурагчинг БУСО-ны 1 давхарын тоглолтын талбайн хэсэг рүү ээлжээр нэвтрүүлэн ажиллах бололцоог хангана.
Монголын эрэгтэй 16 тамирчин, эмэгтэй 16 тамирчин нийт 4 дасгалжуулагчийн хамтаар бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Монголын эмэгтэй шигшээ багийн бэлтгэл сургалт Мон-Алтиус БТДС, эрэгтэй баг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн заал, Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд бэлтгэлээ үргэлжүүлж байна. Монголын багийн сонгон шалгаруулалтыг 2013 оны 11 сард болсон залуучуудын УАШТ-ний үеэр хийсэн. Монголын эрэгтэй баг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Баруунхараа суманд 2 удаа нэгдсэн цугларалтанд гарсан бол эмэгтэй баг Дархан-уул аймгийн Шарын гол суманд бэлтгэл хийгээд саяхан нийслэлд иржээ. Монголын гандболын шигшээ багийн тамирчид 2-3 орны багийг хожих, медальт байранд хүрэх зорилт тавиад байна.
Монголын эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар Б.Бадрангуй, дасгалжуулагчаар А.Золбоо нар үйл ажиллагаагаа явуулан тамирчдаа бэлтгэж байгаа. Тамирчдын нэрс:
№ | Овог | Нэр | Сургууль |
1 | Өлзийбат | Алтанцэцэг | МУБИС |
2 | Даваадорж | Тэргэл | МУБИС |
3 | Батсүрэн | Нандинцэцэг | МУИС |
4 | Баатаржав | Дэлгэржав | 52-р сургууль |
5 | Сүхбат | Уянга | Мон-Алтиус ДС |
6 | Алтанхүяг | Цэцэнзаяа | ХААИС |
7 | Батболд | Солонго | МУБИС |
8 | Саранзүг | Ариунаа | Ирээдүй цогцолбор |
9 | Гантулга | Оргилмаа | ШУТИС |
10 | Бөхбилэгт | Ганчимэг | МУБИС |
11 | Очирхүяг | Орхончимэг | МУБИС |
12 | Чойдорж | Чанцалравдан | ҮБТДС |
13 | Мөнхсайхан | Цэрэнлхам | ШУТИС |
14 | Ганболд | Халуин | Мон-Алтиус ДС |
МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Монголын эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар А.Амгалантамир, дасгалжуулагчаар С.Нямдорж нар ажиллаж байгаа юм. Эрэгтэй тамирчдын нэрс:
№ | Овог | Нэр | Сургууль |
1 | Тунгалагтуяа | Ууганбаяр | МУБИС |
2 | Хангай | Нарангэрэл | ХААИС |
3 | Гансүх | Лхагвасүрэн | Мон-Алтиус ДС |
4 | Чинзориг | Бат-Эрдэнэ | МУБИС |
5 | Оргилсайхан | Гялбаажамц | МУИС |
6 | Насанжаргал | Ганчөдөр | Мон-Алтиус ДС |
7 | Хүрэлсум | Эрдэнэбулган | Их Засаг |
8 | Пүрэвдорж | Юмчиндорж | Мон-Алтиус ДС |
9 | Даваасүрэн | Эрдэнэбаяр | ХААИС |
10 | Хүрэлбаатар | Энхманлай | МУБИС |
11 | Доржсүрэн | Балжинням | ХААИС |
12 | Шинэбат | Шатар | МУБИС |
13 | Ариунболд | Энхболд | Хүмүүнлэг ИС |
14 | Болдзаяа | Дэлгэрбат | “Ач” АУДС |
15 | Бямбамцогт | Манлай | ШУТИС |
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБООНЫ ХАЯГ
Тэмцээнтэй холбоотой асуудлын талаар Монголын гандболын холбооны доорхи хаягаар холбоо барина уу?
Хаяг: Бага тойруу-55, Спортын төв ордон, 3 давхар 304 тоот өрөө
Шуудангийн хаяг: Төв шуудан -1169, Улаанбаатар-13
Харилцах утас: 311947, Факс: 324050, Гар утас: 99289935,96659806
E-mail хаяг: monssf@mongolnet.mn, enkhnaran589@yahoo.com