Ираны шашин, төрийн тэргүүн аяатолла аль-ХаменейТегеран хэзээ ч цөмийн хөтөлбөрөө орхихгүй гэж мэдэгджээ. Аяатолла аль-ХаменейИран улс барууныхантай дайсагнасан нөхцөл байдлыг намжаах зорилгоорцөмийн хөтөлбөрийн талаар яриа хэлцэлд оролцож байгааг онцолсон байна.
Үүний зэрэгцээИраны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф өнгөрсөн удаа Венад болсон уулзалтын үр дүнд Тегераны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээ, хэлцэлийн 60 хувийг ярилцаж тохиролцсон гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр ирэх тав,долдугаар сард болох уулзалтуудаар Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ, хэлцэлийг бүрэн дуусгахаар зорьж байгааг мэдэгдсэн аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр Герман улс нэмэгдсэн “Р5+1” Европын холбооны Гадаад харилцааны дээд коммисар Кэтрин Эштоноор жуучлууланИраны талтай зөвшилцөж, Тегераныг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулахаар хичээж буй юм.
Б.АНХТУЯА