
Иргэдэд түгшүүр төрүүлж буй шатахууны асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар юу хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Монголд үүсээд байгаа энэ асуудалд тодорхой, тоймтой хариулт өгөх албаны хүмүүс ч алга бололтой. Импортлогчдын хэлснээр энэхүү хомсдол өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэлтэй гэнэ. ОХУ-аас Монголд өнгөрсөн дөрөвдүгээр сард 74 мянган тонн дизель түлш нийлүүлэхээс 35 мянган тонныг нь нийлүүлсэн байна. Тэгвэл энэ сард 84 мянган тонн дизель түлш нийлүүлэхээс “Роснефть”-ээс 34 мянган тонныг нийлүүлсэн байна. Харин ОХУ Засгийн газар нэмж 10 мянган тонн дизель түлшийг Монголд нийлүүлэхийг “Роснефть”-д үүрэгдсэн гэх. Тус улсын дотоодын зах зээлд дизель түлшний хомсдол нүүрлэж байгаа нь Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийхэд хүргэсэн гэх яриа бий.
Уг нь энэ асуудлыг хариуцаж зохицуулах эрх мэдэл Газрын тосны газарт бий. Ердөө арваадхан хоногийн өмнө Монголд шатахууны хомсдол нүүрлэхгүй хэмээн том дуугаар мэдэгдэж байсан холбогдох яам болоод Газрын тосны газрын дарга нар өнөөдөр амаа таглуулсан аятай чимээгүй байна. Шатахууны үнэ нэмэгдэхгүй, оросууд монголчуудыг харж үзсэн гэх маягийн үгийг амнаасаа унагаж суусан эрхэм дарга нар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй сандарч байгаа юм болов уу.
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр Монголын дотоодын зах зээлийн шатахууны хэрэглээ эрчтэй өссөн. Он гарсаар Монгол Улс нийтдээ 186.4 мянган тонн автобензин, дизель түлш импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,7 хувиар өссөн байна. Нийт авто бензин, дизель түлшний 99 хувийг ОХУ-аас, харин үлдсэн нэг хувийг Казакстанаас импортлодог ажээ. Тэгвэл Газрын тосны гаргасан мэдээгээр Монгол Улсын газрын хэвлий дор 1,6 тэрбум тонн газрын тосны нөөц бий юм байна. Энэ тоон үзүүлэлтээрээ Монгол газрын тос олборлогч 100 гаруй орноос 33 дугаарт жагсдаг гэнэ.
Одоогоор Монголд 13 компани газрын тосны хайгуул хийж байгаагаас Тамсагийн сав газарт 119,2 сая тонн түүхий тосны нөөцтэйг тогтоогоод байгаа юм байна.
Энэ нь монголчуудын 40,50 жилийн хэрэгцээг хангах газрын тосны нөөц ийнхүү илрээд байна. Монгол Улс бүтээгдхүүн хуваах гэрээ байгуулсан 18 талбайд гадаад дотоодын 13 компани газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагаас 33 хувь нь Монгол Улсынх бол, 39 хувь нь БНХАУ, үлдсэн 28 хувь нь бусад орны харъяалалтай байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлсэн 1993 оноос өнөөг хүртэл газрын тосны хайгуулын ажилд 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ. Монгол Улс 1998 оноос газрын тосны туршилтын олборлолт явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт нэг сая тонн газрын тос олборлон БНХАУ-д экспортложээ.
Өөрийнхөө газрын тосыг 100 хувь Хятад руу экспортлож, харин өөрсдөө 100 хувь Оросоос нефть импортлодог Монгол Улс хэзээ шатахуун үйлдвэрлэх бол. Хэлж өгөөч дарга нараа. Улс төрийнхөө хэрүүл маргааныг хойш тавиад улс оронд нүүрлээд байгаа шатахууны хомсдолд санаа тавимаар юм.
Alessandra 2011-05-10 109.230.216.225
Intellignece and simplicity – easy to understand how you think.
ЗУН ЦАГ БОЛЖ БАЙНА, САЙХАН АЛХАЦГААЯ 2011-05-10 202.170.68.19
ЗУН ЦАГ БОЛЖ БАЙНА САЙХАН АЛХАЦГААЯ – ЭРҮҮЛ МЭНДЭД Ч ТУСТАЙ
ЗУН ЦАГ БОЛЖ БАЙНА, САЙХАН АЛХАЦГААЯ 2011-05-10 202.170.68.19
ЗУН ЦАГ БОЛЖ БАЙНА САЙХАН АЛХАЦГААЯ
f 2011-05-10 49.0.156.243
БНХАУ- үйлдвэрлэгдсэн JIALING Улсын үйлдвэрийн чанартай МОТОЦИКЛЬ бөөний үнээр их хэмжээгээр зарж байна 99112665
Зочин 2011-05-10 202.179.15.203
hooe tur zasagn ajildan alban haagchid darga said naraa odoo boloogui ym uu geree zasaad duuchihsan bol odoo ajilaa hiih bolson bh aa ain
Зочин 2011-05-10 49.0.159.108
Увсын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн чацаргана үхэр нүд болон бусад чимэглэлийн модны суулгац зарж байна Утас 99458425 99008605 98225815
Зочин 2011-05-10 202.131.228.10
Shatahuun homsdohgui geed soliorood bsan Haana bn ter chn zorigtoo
mysterious 2011-05-10 202.170.67.250
yag vnen p***a nar taltsaj alban tushaal mungu tugrug huwaahaa boliod tulgamdaad baigaa asuudluudaa neg negeer ni barij awaad shiidwerlewel taarna turiin undur alband suugaa malnuudad handaj helehed Burhan ta nariig harj baigaa shuu hiisen viliin chine vr ta nart bish yumaa gehed vr huuheduuded chine ireh bolnoo hvnii zowlongoor jargal hiisen adgiin shaarnuud
Зочин 2011-05-10 182.160.29.232
Монголд МАН байгаа цагт нефьтын үйлдвэр хэзээч баригдахгүй бодоод үз дээ намаа яаж санхүүжүүлэх юм вэ энэ чинь нөгөө загасчны морь усгүй гэдэг биз дээ
Зочин 2011-05-10 122.254.127.66
Юу ч хийдэггүй Амарсанааг өөрчилж юм хийх хүн тавимаар байнаа
Зочин 2011-05-10 122.254.127.66
Хүрэн нүүрснээс шатахуун үйлдвэрлэх боломжтой гээд байсан бас яасан бэ
Зочин 2011-05-10 122.254.127.66
Дарханд Японы барихаар шав тавиад байсан үйлдвэр яасан бэ
Зочин 2011-05-10 122.254.127.66
Гадаадын хөрөнгө оруулагчдад хандаачээ
Зочин 2011-05-10 122.254.127.66
Газрын тос боловсруулах үйлдвэр бариулаачээ