16 настай сурагч 22 хүнийг хутгалжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

16 настай сурагч 22 хүнийг хутгалжээ

АНУ-ын Пеннсилвани муж улсын Меррисвилл хотын Фрэнклин ахлах сургуульд өчигдөр өглөө  /IV.9/ 16 настай сурагч Алекс Хрибал гэгч 21 сурагч, хамгаалагчийг хутгалж шархтуулжээ. Хоёр гартаа мэс барьсан сурагчийнгарт хохирогчдын ихэнхи нь 14-өөс доош насны сурагчид аж.Меррисвилл хотын цагдаа нар олон хүнийг гэмтээж, шархтуулсан балмад сурагчийг сургууль дээрээс нь баривчлан авч явжээ.Одоогоор Алекс Хрибалын халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна. Халдлагын улмаас Фрэнклин ахлах сургууль ирэх хэдэн өдөр хаалгаа барих гэнэ.

Гэрчүүдийн яриагаар Алекс Хрибал сургуулийн коридорт зогсож байсан зургаан сурагчийг хутгалсны дараа түүнийг хутгатай байгааг бусад хүүхдүүд анзаарсан байна. Үүний дараа сургуулийн хамгаалагч ирж Алекс Хрибалыг зогсоохоор оролдох үедээ гарандаа шархатсан гэнэ. Түүнчлэн халдлагын үеэр бусдад анхааруулах үүднээс хэн нэг сурагчгалын дохиоллыг асаасан байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж