Нийтийн дуучид улаан хивсний ёслол хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Нийтийн дуучид улаан хивсний ёслол хийнэ

Нийтийн дууны шилдэгийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам дөрөвдүгээр сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох нь ээ. Тус наадам нь анх 2005 онд болж байсан бөгөөд 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байжээ. Ийнхүү есөн жилийн дараа дахин болж буй “Алтан хуур” наадмын гол онцлог нь Улаан хивсний ёслолтой болсноороо ялгарч байна. Нийтийн дууны төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид, үе үеийн хөгжмийн зохиолч яруу найрагч зэрэг олон уран бүтээлчид оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа аж. Дөрөвдүгээр сарын 22-нд 17.00 цагаас Улаан хивсний ёслол болох бөгөөд 20.00 цагаас Гала тоглолт буюу шагнал гардуулах ёслол болох юм.

“Алтан хуур” наадам нь дараах 12 номинациар шилдгүүдээ тодруулах ажээ.

  1. Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин
  2. Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин
  3. Нийтийн дууны шилдэг хос дуучин
  4. Нийтийн дууны шилдэг яруу найрагч
  5. Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч
  6. Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч
  7. Нийтийн дууны шилдэг концерт
  8. Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт
  9. Нийтийн дуучны шилдэг цомог
  10. Нийтийн дуучны шилдэг студи
  11. Нийтийн дуучны шилдэг видео клип
  12. Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж