Төв Африкийн Бүгд найрамдах улсад өнгөрсөн гуравдугаар сард исламын шашны “Селека” бүлэглэлийн зэвсэгт дайчид Бангуй дахь Засгийн газрыг түлхэн унагаснаар хар тивийг цусанд живүүлсэн харгис хүчирхийлэл эхэлсэн билээ. Хүн амын цөөнх исламын шашинтнуудын хэт даварсан үйлдлийн эсрэгзонхилогч христийн шашинтнууд эсэргүүцэн боссоноор гэм зэмгүй олон зуун хүний амийг хохироосон цуст мөргөлдөөн газар аваад буй юм. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Төв Африкийн төрийн эрхийг барьж байсан “Селека” босогчдын тэргүүн Мишель Жотодиа олон улсын шахалт, дарамтанд дор суудлаасаа огцорсон нь зөрчил мөргөлдөөнийг улам өдөөжээ.
Хэдийгээр хар тивд Африкийн холбооны 6000, Францын 2000 цэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй боловч шашны бүлэглэлүүдийн хоорондох харгис мөргөлдөөнийг зогсоож хүчрэхгүй байгаа аж. Үүний зэрэгцээ Европын холбооноос ирэх тавдугаар сарын сүүлээр Өмнөд Африк дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 цэрэг илгээхээр болжээ.