Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өнөөдөр /2014.04.09/ хянан хэлэлцэж байна. Тэднийг УМБГ-аас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд шүүгдэгчээр татаад байгаа юм.
Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн эсэхийг тогтоох энэ хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа товлогдсон ч шүүгдэгчдийн хүсэлтээр хойшилж байсан юм.
Шүүх хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛ