Кивиг жимсний хаан гэх бөгөөд энэ жимсийг байгалийн аминдэмийн цуглуулга,
байгалийн эмийн сан хэмээн нэрлэх нь ч бий.
Бие сулрах, ямар нэг онцлог шинжгүйгээр өвдөх үед киви жимсийг идэх хэрэгтэй.
Учир нь нэг ширхэг киви жимсэнд хүний өдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг.
Мөн хүний биеийн бодисын солилцоонд зайлшгүй хэрэгтэй кали их хэмжээгээр
байдаг. Энэ чанараараа гадил жимснээс дутахгүй гэсэн үг.
Мөн түүнчлэн Е аминдэм, магни, аминхүчил болон хүнийг залуу байлгаж, хөгшрөлт
удаашруулдаг антиоксидант хэмээх бодис киви жимсэнд ихээр бий. Дангаар идэж
болохоос гадна салат хийх юмуу, тараг, мөхөөлдөс зэрэгтэй хольж идэх, хоолны
хачир болгон хэрэглэсэн болно.