Ирландын Ерөнхийлөгч Их Британид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Ирландын Ерөнхийлөгч Их Британид айлчилж байна

Их Британийн хатан хаан II Элизабет өчигдөр /IV.8/ Виндсор ордондоо Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинсийг хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ. Энэ нь Ирланд улс 1921 онд өөртөө засах эрхийг олж авч, дэлхийн II -р дайны дараа 1949 онд Англиас бүрэн тусгаар тогтносноос хойш анх удаа төрийн тэргүүний хүрээнд Их Британид албан ёсны айлчлал хийж тохиолдол аж. Харин Их Британийн хатан хаан 2011 онд Ирландад айлчилж байсан аж. Умард Ирландыг Их Британиас салган авахын төлөөх дөрвөн жилийн дайны улмаас хоёр орны харилцаа таарамжгүй  байж ирсэн юм. Харин Ирландын Ерөнхийлөгчийн  Их Британид хийж буй айлчлал хоёр орны хоорондын харилцааны шинэ эхлэлийг тавина хэмээн албаныхан найдаж байгаа аж. Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинсийн Их Британид хийж буй анхны албан ёсны айлчлалд улстөрчид, алдартнууд нийлсэн 100 гаруй хүн дагалдан ирсэн байна.

Б.АНХТУЯА



Их Британийн хатан хаан Ирландын хүндэт зочидтойгоо оройн зоог барихын тулд
ордондоо 160 гаруй хүний суудалтай ширээ засчээ.


Ирландын Ерөнийлөгч Виндсор ордонд Их Британийн хатан хааны хамт
сүйх тэргээр хүрэлцэн ирэв.

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж