Биатлонч Магдалена Нойнер сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Биатлонч Магдалена Нойнер сүй тавьжээ


Магдалена Нойнер

Олимпийн
хос медальтан, Германы биатлонч Магдалена Нойнер багын найз Йозеф
Хольцертэй сүй тавьсан тухай DPA агентлаг мэдээлжээ. Түүний нөхөр нь
мэргэжлийн мужаан гэнэ. Хосуудын сүй тавих ёслол өнгөрсөн бямба гаригт
Нойнерийн төрөлөх Вальгау хотод гэр бүлийнхний хүрээнд даруухан болсон
байна. "Бид аз жаргалтай, баяртай байна. Удалгүй бид жинхэнэ гэр бүл
болно. Намайг амарч байх цагт Йозеф сэтгэлээ илчлэн гэрлэх санал
тавьсан. Маш романтик байлаа” хэмээн Нойнер ярьжээ.

Ванкуверийн
олимпиос хос алтан медаль хүртэж байсан Нойнер 2009 оны намраас
Хольцертай болзох болжээ. Хэдэн долоо хоногийн дараа тэдний анхны хүүхэд
төрөх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж