Хятадын компани тоглоомын консол гаргана

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Хятадын компани тоглоомын консол гаргана

Өмнөд хөрш Хятад улс ухаалаг гар утасны зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ өрсөлдүүлж эхлээд байгаа билээ. Тэд тэгвэл видео тоглоомын зах зээлд ч хөл тавиж эхэллээ. Тус улсын “TCL Multimedia” компани “Аndroid” үйлдлийн систем бүхий видео тоглоомын консол хийхээр төлөвлөж буй тухай мэдээлжээ. Ингэснээр тус улс дотоодын зах зээлээ бусад орны консолуудад алдахгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Хэдхэн сарын өмнө тус улсын “ZTE” корпораци “Fun Box” нэртэй өөрийн видео тоглоомын консолоо танилцуулаад байгаа юм. 

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж