Гвинейд вирусын халдвараар нас барагсдын тоо 100 давжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Гвинейд вирусын халдвараар нас барагсдын тоо 100 давжээ

НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Гвинейд өнгөрсөн сард гарсан эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 100 давсныг анхааруулжээ. Биеийн шингэнээр халдварладаг эбола вирусын халвараар Гвинейд 101 хүн нас барсан бол Либери улсад 10 хүн амь үрэгдээд байгаа аж. Гвинейд эбола вирусын халдвараар өвчилсөн байх магадлалтай 157 хүн бүртгэгдсэний 20 нь нийслэл Конакрид оршин суугч гэнэ. Мөн уг вирусын халдвар авсан тохиолдол Либерид 21, Малид ес бүртгэгджээ. Үхлийн аюулт вирусын халдварын улмаас Баруун Африкийн ихэнхи орнууд Гвиней болон хөрш улсуудтай нь хилээ хааж, иргэдээ тийш аялахыг түр хугацаагаар хориглосон байна. Эбола виурсын голомт Гвинейн өмнөд хэсгийн нутагт өнгөрсөн гуравугаар сард идэвхижжээ. Эрдэмтдийн мэдээлснээр одоогоор эбола вирусны эсрэг эмчилгээ, вакциныг олж илрүүлээгүй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж