Олон улсын эрхтэй эвлэрүүлэн зуучлагчидтай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Олон улсын эрхтэй эвлэрүүлэн зуучлагчидтай болжээ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулсан талаар албаныхан мэдээллээ.

Уг зуучлалын төв нь Монголд төдийгүй олон улсад эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 15 зуучлагч ажиллахаар болсон байна. Эдгээр 15 зуучлагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран сонгон шалгаруулжээ.

Ингэснээр бизнес эрхлэлтийн орчин гарах бүхий л маргааныг шийдэх, эвлэрүүлэн зуучлах бөгөөд олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэйгээрээ онцлог тухай албаныхан онцлов.

Монголд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдан гарч, дагаж мөрдснөөр энэ талаарх хууль эрх зүйн орчин бий болсон бол ийнхүү төрийн бус, биеэ даасан эвлэрүүлэн зуучлагч төв ажиллаж эхлэх ажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж