Сурагчдын автобус Баянзүрх дүүрэгт явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Сурагчдын автобус Баянзүрх дүүрэгт явж эхэллээ

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүрэгт шинээр 6 чиглэлд Сурагчдын автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ. Тодруулбал: “7 буудал-Дөлгөөн нуур”, “Ботаник-Токиогийн гудамж”, “Дамбадаржаа-Хүч бөөний төв”, “Баянзүрх цогцолбор сургууль-Эмийн ургамал”, “Шархад-Токиогийн гудамж”, “Зүрх уул-5-р сургууль”-ийн чиглэлд сурагчдад үйлчилж байна. Өмнөх 6 чиглэлд : “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль”,  “Нисэх-120” мянгат чиглэлд сурагчдад үйлчилж байсан бол өнөөдрийн байдлаар нийтдээ 12 чиглэлд үйлчилж байна. Дээрх чиглэлүүдэд “Тэнүүндэлгэр”, “Мяралзаа”, “Автобус-1”, “Автобус-3”, “Морь барьдаг” компаниуд автобус явуулж байгаа юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж