Твиттерийн шинэчлэлт фейсбүүктэй адил болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Твиттерийн шинэчлэлт фейсбүүктэй адил болжээ

Бичил блогийн үйлчилгээ үзүүлдэг Твиттер хэрэглэгчийн профайлыг шинэ загвартай болгож байгаа билээ. Тэд албан ёсны блогтоо шинэ загварынхаа зургийг нийтэлжээ. Уг зурагт үзүүлснээр твиттер яг л фейсбүүк шиг cover зурагтай болж, олон талаараа адилхан болсон байна.

Энэхүү шинэчлэлтэд мөн өөрийн хүссэн жиргээгээ хуудасныхаа хамгийн дээд хэсэгт байрлуулах буюу pin хийх боломж ч багтсан байна. Мөн бусад жиргээчдийн жиргээнээс зөвхөн зураг, зөвхөн видео зэргээр хайлт хийн харах сонголт нэмэгдэж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж