&#34Алтайн барс&#34 эхний тоглолтдоо хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

&#34Алтайн барс&#34 эхний тоглолтдоо хожигдлоо

Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй "Алтай барс" баг хэсгийн эхний тоглолтоо Филиппиний эсрэг хийж, ялагдал хүлээлээ.

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (04.08) Филиппиний нийслэл Манилад эхэллээ. Тус тэмцээнд Азийн 16 улсын баг оролцож байгаагаас өчигдөр/04.08/ хэсгийн эхний тоглолтууд боллоо.

Монгол Улсыг төлөөлж "Алтайн барс" баг оролцож байгаа бөгөөд Филиппин, Иракийн багтай "А" хэсэгт багтсан. Тэд өчигдөр хэсгийн эхний тоглолтоо зохион байгуулагч Филиппиний багтай тоглож, 0:3 (13-25, 23-25, 16-25)-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. "Алтайн барс" багийн хувьд хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх бямба гаригт(04.12) Иракийн багтай хийх юм. Иракийн баг өнгөрсөн жилийн тэмцээнд долдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Тэмцээн энэ сарын 16-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж