
Нийслэлийн шүүхийн өнөөдрийн хуралдаанаар “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг өөрчилж, хөнгөрүүллээ. Тодруулбал, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт 6,11 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэн хоёр жилийн хорих ял тус тус оноож, О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг зөв гэж үзсэн юм.
Шүүх хурлын шийдвэрийн дараа Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ “Давж заалдах шатны шүүхийн хариуг нэг иймэрхүү гарах болов уу гэж төсөөлж байсан юм. Мэдээж миний аав монголын газар шороо, ард иргэдийнхээ эр ашгийн төлөө тэмцсэн. Хэнд ч хохирол учруулаагүй. Тиймээс цагаадах л учиртай. Дараагийн шатны шүүхэд буюу Улсын дээд шүүхэд хандан гомдол гаргана” гэж мэдэгдлээ.
Д.ЖАРГАЛ