Тоглолт эргүүлсэн шийдвэр | News.MN

Тоглолт эргүүлсэн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Тоглолт эргүүлсэн шийдвэр

NBA-ын шүүгч Беннет Салватор “Атланта Хаукс” болон “Чикаго Буллс” багийн цувралын дөрөв дэх тоглолтын эгзэгтэй мөчид алдаа гарган, буруу шүгэлдсэн гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Тоглолтын үндсэн цаг дуусахад хоёр минут, 30 секунд дутуу, “Хаукс” 90:84 харьцаатай хожиж явахад улирлын MVP Деррик Роуз холын зайн шидэлт гүйцэтгэж, Жамал Кроуфордоос алдаа салгахыг оролдсон аж. Энэ үед нь Салватор санамсаргүй шүглээ үлээсэн гэдгээ хэлжээ. Тиймээс шүүгч нар бөмбөгийг маргаантай гэж үзэн Жош Смит, Жоаким Ноа нарыг үсрүүлэхэд “Атланта”-гийн залуу илүүрхэн, улмаар “Хаукс” оноогоор тасран хожил байгуулсан юм. “Санамсаргүй байдлаар шүглээ үлээчихсэн. Ямар нэг шийдвэр гаргах гэж бус санаандгүй л үлээчихлээ. Хамгаалагчийг алдаа гаргаагүй гэж бодож байсан” гэж тэрбээр хэлжээ. Беннет давталтыг үзэн, шийдвэрээ өөрчилж, бөмбөгийг дундаа гэж заасан. Гэвч “Би алдаа гаргасан байна билээ. Яах аргагүй хамгаалалтын алдаа байсан” гэж буруу үйлдлээ илчилжээ.

Харин буруу шийдвэр гаргах үед нь “Буллс”-ын лидер Деррик Роуз түүнийг тухайн үед ч, тоглолтын дараа ч буруутгаагүй байна. Тэрбээр “Энэ бол сагсан бөмбөг” гэсэн хариултыг өгсөн юм.

Улирлын шилдэг дасгалжуулагч Тибодеу ч багийнхаа лидер тоглогчтой санал нийлж байгаа бөгөөд тоглолтын үеэр ч шүүгчийг буруутгаагүй. “Тэр санаандгүй үлээсэн. Беннет бол шилдэг шүүгчдийн нэг. Алдаа гаргасан” гэж Тибодеу хэлсэн байна.

“Буллс”, “Хаукс”-ын цуврал 2:2 харьцаатай тэнцүү өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Цувралын дараагийн тоглолт Чикаго хот руу шилжинэ.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж