Сөрөг хүчинд иргэний дайн хийнэ гэж заналхийв

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчинд иргэний дайн хийнэ гэж заналхийв

Тайландын ерөнхий сайд Йинглак Чиннаватын талынхан “улаан цамцтанууд Засгийн газрын эсрэг цаашид тэмцэх юм бол иргэний дайнд хүргэнэ гэж сөрөг хүчинд санууллаа.

“Бидний хүсээгүй иргэний дайн л биднийг түгшээж байна гэж бүх талынханд бид анхааруулж байна” гэж Бангкокын дагуул хотод болсон олон нийтийн цуглаан дээр Засгийн газрын талыг баригч Дарангуйллын эсрэг зогсогч ардчиллын төлөөх нэгдсэн фронтын дарга Ятупорн Промфан мэдэгджээ.

“Хэрэв эргэлт хийгдэж, ардчилал шахагдвал дайн гарна” гэж тэр онцлоод болж буй хэрэг явдалд сөрөг хүчний төлөөлөгчид сонгуульгүйгээр засгийг авахаар оролдож байна гэж мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж