Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ

Парламентын бүх нийтийн сонгуулийн эхний шатны ажиллагаа Энэтхэгийн зүүн нутгийн Ассам ба Трипура мужуудад эхэллээ хэмээн Agence France-Presse дамжуулжээ. Сонгогчид зургаан тойрогт нэр дэвшигчдээс шилэлтээ хийх  боломжтой болж байна.

Олон нийтийн санал асуулгын дагуу Ассам мужид олонхийн суудал Энэтхэгийн Үндэсний конгресс намд очиж байна. Энэ хоёр мужид арваад намын 51 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Ассам, Трипурамужуудад 8588 санал хураах цэг ажиллах бөгөөд тэнд 6,4 сая хүн саналаа өгөх ёстой.

Парламентын сонгуулийн дүнгээр нь шинэ Засгийн газар байгуулах бөгөөд сонгууль есөн шатаар тавдугаар сарын 12 хүртэл болох юм. Санал тоолох ажиллагаа нь тавдугаар сарын 16-нд болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж