УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд даргаар З.Баянсэлэнгийг томилох шийдвэрийг өчигдөр тус эвслийн бүлэг шийдвэрлэсэн байна. Тус бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн юм.
Өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар Сангийн сайд Ч.Улаан ажиллаж байсан бөгөөд Сангийн сайд, УИХ-ын гишүүний ажил, дээрээс нь бүлгийн дэд даргын ажлын ачаалал их байгаа учраас ийнхүү дэд даргын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон байна. Түүний хүсэлтийг бүлгийн гишүүд хүлээн авч, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаар томилжээ.
Ш.ОЧ