Унгарын сонгуульд ФИДЕС ялж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Унгарын сонгуульд ФИДЕС ялж байна

Сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхий сайд Виктор Орбаныудирдсан Унгарын иргэний холбоо-ФИДЕС гэх эрх баригч нам парламентад олонх болж байна. Уг намын жигүүрийн депутат Гергель Гулиасийн үгэнд үндэслэн энэ тухай Reuters мэдээлсэн байлаа.

Гулиас дээрх мэдэгдлийг олон нийтийн телевизээр хэлсэн байв. Дэглэм солигдсон цагаас хойш барууны төвийн Засгийн газар парламентад хоёр бүрэн эрхийн хугацаанд давамгайлна гэдгийг баттай мэдээлж болно” хэмээн Гулиас хэлжээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч нам тус улсын Төрийн хурлын 199 суудлын 135-ыг авахаар болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж