
Мухаммед аз-Завахири өнгөрсөн жилийн наймдугаар сард исламистуудын жагсаалыг цагдаагийнхан хөөн тараах үеэр баривчлагджээ. Өмнө нь тэр шоронд 14 жил суугаад цэргийн шүүхийн шийдвэрээр зөвтгөгдөн суллагдсан юм.
Харин одоо Мухаммед аз-Завахири ба түүний талынхан гэгдэх 67 хүнийг террорын бүлэг байгуулсан, Мурсийг засгаас буулгасны дараа цуврал довтолгоон зохион байгуулсан гэх хэргээр шүүх гэж байна.
Египетын прокурорууд түүнийг хууль хяналтынхан ба христийн сүсэгтнүүд болох коптуудад халдах довтолгооныг зохион байгуулан бэлтгэсэн гэж үзэж байна. Гэхдээ Завахири үнэн хэрэгтээ ямар нэгэн довтолгоон явуулж чадсан эсэх талаар мэдээлсэнгүй. Мөн шүүх хуралдааны тов тодорхойгүй байгаа.