Орчин үеийн аялгууг ятгатай хослуулна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Орчин үеийн аялгууг ятгатай хослуулна

“Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хос цомог гаргахаар зэхжээ. Тэрээр өөрийн ятгын эгшигээ орчин үеийн транс, битбокс урсгалтай хослуулан тоглож байгаа аж. Орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж буй түүний хос цомог ирэх долдугаар сард хөгжим сонирхогчдын гар дээр хүрэх юм. Ч.Мөнх-Эрдэнэ тус шинэ цомгоо гаргахаасаа өмнө цомогтоо багтсан хэд хэдэн бүтээлээ дүрсжүүлэх сурагтай.

Түүний клипний найруулгын санааг “Up music” продакшны ерөнхий продюссер Н.Халиун найруулан ажиллаж буй. “Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Чинбат ятгачин бүсгүйд зориулан аялгуу зохиож өгчээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж