Дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компани БНХАУ-ын зах зээлээс нийт 232 мянган автомашинаа эргүүлэн татахаар болсон тухай BBC мэдээлжээ.
Хятад улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өгч байгаа мэдээллээр 2009 оны зургадугаар сараас 2013 оны зургадугаар сарын хооронд үйлдвэрлэгдсэн газан хөдөлгүүр бүхий зургаан цилиндртэй загварууд үүнд хамрагдах юм байна.
Эдгээр загваруудын хөдөлгүүрийг угсрахад ашигласан боолт үйлдвэрээс гарахдаа загварын алдаатай байсныг тогтоожээ. Тиймээс хөдөлгүүрийн битүүмжлэл алдагдах эрсдэлтэй гэж албаныхан үзсэн байна.
Т.БИЛГҮҮН