Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо

Өнгөрөгч бямба гарагт/04,05/ ШУТИС-н төв зааланд Хөвсгөл аймгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг барилдаанд 38-н хүчтэнг 3-н хэсэгт хуваан барилдуулж хэсэг тус бүрээс 4-н бөх гаргаж шигшмэл 12 бөхийг тойргоор барилдуулахад 1-р байранд Бүрэнтогтох сумын заан Г.Балжинням, 2-рт Их-Уул сумын заан Э.Ширнэн, 3-рт Цагаан-Уул сумын заан Га.Бат-Эрдэнэ, 4-рт Бүрэнтогтох сумын заан Э.Баасанжав, 5-рт Улаан-Уул сумын заан Б.Сүхбат, 6-рт Бүрэнтогтох сумын заан А.Мягмаржав нарын хүчитнүүд тэргүүллээ. Энэхүү барилдааны ивээн тэтгэгчээр Мон-Хаус грүппын нягтлан С.Гансүх, Г.Аз заяа нар ивээн тэтгэж, уг барилдааны гарын даагаар аймгийн начин Б.Даваа-Очир, тайлбарлагчаар сумын заан Ц.Алтаншагай, бөх тайлбарлагч Баасанжав нар ажиллав. Барилдааныг санаачлан зохион байгуулагчаар Анагаах Ухааны ЭНЭРЭЛ дээд сургуулийн багш, боловсрол судлалын ухааны магистрант, Монголын залуучуудын холбооны дэргэдэх УБ хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сумын начин Батцэнгэлийн Болд нар ажиллажээ.

Эх сурвалж: www.khuvsgulnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж