УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийснээр парламент дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа эхлүүлээд байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байгаа юм. Уг хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд УИХ-ын даргын мэдээлэл, Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Уул уурхайн сайдын мэдээллийг сонсох бол бусад гэсэн асуудлыг жагсаажээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Төрийн ордны “Б” танхимд хийж байна. Тус хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж буй мэдээлэл байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж