Цонхны цаана хэрээнүүд гуаглах тоолонд Баохины бие муудсаар зүрх нь хаагдах хэмжээнд хүрнэ. Үүнд айж сандарсан Виктория тусламж дуудахаар түүний эхнэр, хүүхэд рүү нь залгана. Гэвч түүний бодож байснаас байдал эсрэгээрээ эргэж Баохины гэр бүл түүний эрүүл мэндэд биш эд хөрөнгө, нэр төрд нь санаа зовнин түүгээр ч зогсохгүй эд хөрөнгийг нь булаацалдах болно. Үхэлтэй хуйвалдсан мэт Баохин өөрийг нь хүрээлэн зогсож буй хүмүүсийн үнэн нүүр царайг олж харна. Тэдний дунд эд хөрөнгө, нэр хүндэд шунаагүй, гэнэн цайлган, цагаан сэтгэлтэй хүн зөвхөн Виктория л байх аж.
Гэвч эцсийн эцэст үхэл түүнд амьдралыг нь тольдон харуулаад хоромхон зуур түүнээс холдон явна. Ингээд эрүүл саруул болсон Баохин цаашид яаж амьдрах юм бэ? гэсэн эргэлзээн дунд үлдсэнээр энэхүү жүжиг төгсөх юм.