
Тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай материалууд:
1. Тусгай зөвшөөрөл шинээр авахад
· Зөвшөөрөл хүссэн албан тоот,
· Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
· Тусгай зөвшөөрөл хүсэгчийн тодорхойлт (маягт №1-ийг бөглөх),
· Удирдах болон инженер, техникийн ажилчид (ИТА)-ын ажлын туршлагын талаарх тодорхойлт (маягт №3-ыг бөглөх),
· ИТА-ын ажлын туршлагын талаарх тодорхойлт (маягт №4-ийг бөглөх),
· Холбогдох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагын дагуу ИТА-чдын иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом, мэргэшсэн болон Зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбаруудыг наториатаар баталгаажуулж, хавсаргах,
· ИТА-чидтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ,
· Хэрэв тухайн ААН, байгууллага орон нутгийн харьяалалтай бол аймгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тодорхойлт авах,
· Гадаадын хөрөнгө оруулалттай ААН, байгууллага нь Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-д заасан зөвшөөрөл,
2. Тусгай зөвшөөрлөө сунгуулах, нэмэлт ажлын төрөл хүссэн өргөдөл материалыг цахим хэлбэрээр өгөх, ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
· ИТА-даа шинэчилсэн бүртгэлд хамруулсан байх шаардлагатай,
· ААН, байгууллагууд barilga.gov.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрч “Тусгай зөвшөөрөл хүсэх” хэсгийг бөглөнө. Харин цаасаар:
· Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот,
· Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
· Барилгын норм, норматив боловсруулах санд сүүлийн гурван жил төвлөрүүлсэн мөнгөний баримт,
· Хэрэв тухайн ААН, байгууллага орон нутгийн харьяалалтай бол аймгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бичиг хавсаргана.
· Мэргэжлийн зэрэгтэй инженерүүдийн мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбар, (нотариатаар баталгаажуулна). Эдгээр бичиг баримтыг Барилгын хөгжлийн төвийн бичиг хэрэгт буюу 103 тоотод ирүүлэх юм байна. Хуульд зааснаар (“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 12-р зүйлийн 12.1-д зааснаар) Тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэдэг байна.
Тусгай зөвшөөрөл авахад төлөх хураамжийн тухайд:
· Хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулахад 900.000 төгрөг,
· Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулахад 500.000 төгрөг,
· Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил, цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенн зэрэг өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил:
· шинээр авахад 2.500.000 төгрөг
· сунгуулахад 2.000.000 төгрөг,
· Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, барилгын дотор инженерийн шугам сүлжээний угсралтын ажил:
· шинээр авахад 500.000 төгрөг,
· сунгуулахад 200.000 төгрөг,
· Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх ажил -350.000 төгрөг ажээ.
Эдгээр төлбөр хураамжийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дансанд тус тус төвлөрүүлэх юм байна.