Обаматай selfie хэл ам дагуулав

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Обаматай selfie хэл ам дагуулав

“Boston Red Sox” багийн тоглогч David Ortiz-ийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамт авсан selfie зураг ихээхэн хэл ам дагуулаад байна. Учир нь түүнийг Samsung компанитай гэрээ хийсний дагуу Ерөнхийлөгчтэй зургаа авч, зар сурталчилгаа хийсэн хэмээн буруутгаад байгаа юм.

David Ortiz үүнийг эрс няцааж, “Би Sаmsung компанитай ямар ч холбоогүй. Ерөнхийлөгчтэй зургаа авахуулах боломж гарна ч гэж урьдчилан мэдээгүй” хэмээн мэдэгдэл хийсэн байна.

Харин үүнтэй холбогдуулан Цагаан ордноос Ерөнхийлөгчийг оролцуулан гар утсаараа зураг авахдаа заавал урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсан байх, Ерөнхийлөгчийг зар сурталчилгааны дүр болгон ашиглахгүй байх зэрэг дүрэм боловсруулахаар болсон байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж