Эвслийн бүлэг “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл авна

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Эвслийн бүлэг “Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл авна

УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хурлаа товлосон ч эхлээгүй байна.  МАН, АН-ын бүлгүүд цагтаа хуралдах бол  “Шударга ёс” эвслийн бүлэг 15.00 цагт хуралдах юм байна.

Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдэд 11.00 цагт Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц, МУИС-ийн багш С.Авирмэд нар “Оюутолгойн” асуудлаар мэдээлэл өгөх юм байна. Саяхан тус бүлгийн дарга Н.Батцэрэг Ерөнхий сайдад хандан хүсэлт гаргаж, “Оюутолгой” ордын хөрөнгө оруулалт болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх хүсэлт гаргаад байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж