
Японы зохион байгуулалттай гэмт хэргийн томоохон бүлэглэл болох “Ямагүчи бүлэг” өөрийн цахим хуудастай болсон тухай BBC мэдээлжээ. Тэд уг цахим хуудсаараа дамжуулан өөрсдийн нэр хүндээ өсгөх, гишүүд нэмж элсүү байна.
Тус бүлэглэлийн цахим хуудсанд 2011 оны цунамид нэрвэгдсэн иргэдэд бүлэглэлийн гишүүд хэрхэн тусалсан тухай олон гэрэл зураг, дүрс бичлэгийг оруулсан байна.
Уг цахим хуудсаараа дамжуулан тус бүлэглэл нь “якуза нар нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг” гэсэн ойлголттой тэмцэж, гишүүдээ нийгмийн ажилд хэрхэн оролцож, ойр тойрныхондоо хэрхэн тусалж буйг харуулж, “Якуза нар сул доройг дэмжиж, хүчтэнтэй тэмцэлдэнэ” гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж, нийгэмд ашиг тусаа өгөхөд бэлэн буйгаа тус бүлэглэл цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байна.