Хаврын чуулган нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2014 оны Хаврын чуулган дөнгөж сая нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганы хуралдаанд УИХ-д суудалгүй намуудын удирдлагууд оролцож байгаагаараа онцлог юм.

Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хаврын чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж чадаагүй. Тиймээс УИХ-ын хаврын чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталснаар ажлаа эхлүүлнэ. Мөн УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр 252 төсөл хэлэлцүүлэхээр санал болгосон ч 52 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна. Өргөн баригдсан хуулийн төслүүдийг нийгэм, эдийн засагт ач холбогдлоор нь зөв эрэмбэлж, хэлэлцэх эхлэх нь чухал үүрэгтэй. Хаврын чуулганаар хуульд заасны дагуу  Засгийн газрын 2013 оны санхүүгийн гүйцэтгэл, нэгдсэн төсвийн 2015 оны төсийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл батлах тухай хуулийн төсөл, “авлигажсан” барилгуудын 272 төслийн тодотголын төсөл, аудитын тайланг хэлэлцэж Засгийн газар чиглэл өгснөөр Засгийн газар 2014 оны Төсвийн тодотголыг яаралтай өргөн барих, Өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар өргөн барихгүй бол  УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцэхээр болоод байгааг УИХ-ын дарга онцоллоо.

Мөн Хамтын тэтгэврийн тухай хууль, УИХ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газраас 2014 онд хувьчлах барилгуудын жагсаалт, шилэн дансны хууль, шүүхийн шинэтгэлийн багц хууль баталсантай холбогдуулан шинэчлэлийг удаашруулж байгаа зарим заалтуудыг өөрчлөх зэрэг хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байна” гэдгийг онцлоод хаврын чуулганы хуралдаан нээлтээ хийснийг мэдэгдлээ.

Одоо УИХ дахь намын бүлгүүд тус тусын танхимдаа хуралдана.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж