
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох дасгалжуулагчид, бөхчүүдийн зөвлөхөөр томилогдсон Ардын багш Ч.Дамдиншарав:
-Өнгөрсөн жил манай оронд болсон тивийн аварга шалгаруулах өсвөрийн бөхийн тэмцээний сонгомол бөхийн төрөлд чөлөөтийн УАШТ-нд мөнгөн медаль хүртсэн бөхчүүдийг оролцуулсан, манайхан ганц хүрэл медаль авсан. Энэ жил залуучуудын тэмцээнд илүү амжилт гаргах зорилгоор залуучуудын сонгомол барилдааны тэмцээн зохиож байгаа нь зөв, ер нь МЧБХ-ноос сонгомол барилдааныг эх орондоо хөгжүүлэх зорилго тавьж байгаа юм байна. Сонгомол барилдааны нисэлттэй мэх, сонгодог мэхүүдийг хийж сурах нь чөлөөтийнхөнд хүртэл хэрэгтэй. Энэ тэмцээнд түрүүлсэн бөхчүүд нь тивийн тэмцээнд орно. Гавьяат тамирчин Ц.Нацагдорж сонгомолын багийг хариуцан зөвлөхөөр ажиллаж байна. Удахгүй БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл Хөх хотод очиж хийнэ. Хятадын бөхчүүд сонгомолын төрөлд сайн, ДАШТ-д дөрөвдүгээр байранд ордог баг гэдгийг тэмцээний үеэр онцоллоо.
Тэмцээний дүн:
50 кг Даваажаргал /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/
55 кг Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/
60 кг Ханбүргэд /”Алдар” спорт хороо/
66 кг Амарсайхан /”Харгант Цамхаг” клуб/
74 кг Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ /Орхон аймаг,
“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
84 кг Ганболдын Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
96 кг Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
120 кг Аварзэдийн Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг,
Ирээдүй” цогцолбор сургууль/