
Афганистан даяар тус улсын ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль өчигдөр /IV.05/ эхэллээ. Үндсэн хуулиар гурав дахь удаагаа сонгогдох эрхгүй болсон Хамид Карзайн орны хүнийг сонгогчид сонгох ёстой. Санал хураах байрнууд орон нутгийн цагаар 07.00 цагт үүдээ нээсэн байлаа.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч найман хүний гурав нь сонгогдох магадлал өндөртэй гэж шинжээчид дүгнэж байна. Сонгогдох амгийн өндөр боломжтой нь Афганы Гадаад хэргийн сайд байсан Залмай Расул ба Абдулла Абдулла, мөн экс-Сангийн сайд Ашраф Гани Ахмадзай нар ажээ. Сонгуулийн дүнг хэдэн долоо хоногийн дараа албан ёсоор зарлана. Хэрэв нэр дэвшигчдээс хэн нэгэн ердийн олонхийн санал авч чадахгүй бол тавдугаар сарын 28-нд хоёрдугаар шатны санал хураалт болох юм.
Санал хураалт эхлэхийн өмнө Афганистан мэдэгдэхүйц дэвшил үзүүлж чадлаа гэж Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн сайд Герд Мюллер (Gerd Mьller) тэмдэглэн хэлж байна. “Сонгууль гэдэг нь өөрөө том амжилт юм” гэж тэр хэлжээ.
Санал хураалт эхэлсний дараа санал хураах цэгүүдээс түгшүүртэй мэдээ ирж байлаа. Санал хураах байруудад хэдэн арван террорын ажиллагаа явагдаж, Афганистаны хүчнийхэн хэдэн 80 гаруй террористыг устгажээ. Гэсэн ч 12 сая сонгогчийн долоон сая нь сонгуульд оролцлоо. Хэт даврагчдын Талибан хөдөлгөөнийхөн сонгуулийг тасалдуулахыг оролдсон ба террорын халдлагад 20 хүн өртөж, 43 хүн шархаджээ. Хүчний бүтцийн 300 мянга орчим цэрэг цагдаа хамгаалалт хийсэн байна.