
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Москвагийн эсрэг эдийн засгийн хоригийг чангалах тухай дахин ярих болов. “Хэрэв Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал цаашид зөрчигдөж эхэлбэл бид эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй” хэмээн канцлер бямба гаригт Христийн ардчилсан холбооны их хурал дээр мэдэгджээ.
Түүнчлэн тэрээр Оросын удирдлагатай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна. Өдөр бүр л энэ талаар ажиллаж буйгаа тэр мөн дурджээ.
Ш.МЯГМАР