“British Petroleum” хойд туйлд хайгуул хийнэ | News.MN

“British Petroleum” хойд туйлд хайгуул хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“British Petroleum” хойд туйлд хайгуул хийнэ

Их Британийн газрын тос үйлдвэрлэгч “British Petroleum” ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээ ёсоор Хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт явуулах хамтын ажиллагааг эхлүүлэхээр болжээ.

Уг гэрээ багагүй маргаан дэгдээж, шуугиан тариад амжсан нь “British Petroleum” –ын өөр нэг орос хамтрагч “AAR” тэднийг өмнө байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж, шүүхэд гомдол гаргасан билээ. Арбитрын зөвлөлд хандсан дээрх хоёр компани зөвшилцөлд хүрсэн байна. Шинэ зөвшилцөл ёсоор “Роснефть” зөвшөөрсөн тохиолдолд “British Petroleum” –ын оронд ”TNK-BP”-ийн хамтарсан компани хойд туйлд хайгуул олборлолтын ажлыг хариуцах болжээ. Тиймээс  “Роснефть” компани хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул олборлолт явуулахын тулд “TNK-BP”-тэй хамтрах болж байгаа юм. “British Petroleum”-ийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Николас арбитрын зөвлөлийн шийдвэрийг шударга гэж үзэхгүй байгаа ч одоогийн нөхцөл байдлаас гарахад үүнээс өөр арга зам байхгүй гэж мэдэгджээ.
Харин “AAR” мэдэгдэлдээ "Хойд туйлд “Роснефть” –тэй хамтран хайгуул, олборлолт явуулах нь “TNK-BP” болон ОХУ-ын хувьд алдаж болохгүй боломж” гэж өгүүлсэн байна. Гэвч “Роснефть” энэ асуудалд одоогоор байр сууриа илэрхийлээгүй байгаа ажээ.

Н.Энх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www. goe. mn 2011-05-09 202.131.225.147

HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж