Украин байгалийн хийн эрэлд гарав

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Украин байгалийн хийн эрэлд гарав

Европын холбоонд нэгдэх асуудлаас болж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь буулгаж, сөрөг хүчнийхэн засгийн эрхийг авснаар Укриан ОХУ-тай түнжин хагараад байгаа билээ. Үүний улмаас өмнө нь байгалийн хийгээ хөнгөлөлттэй үнээр Укрианд нийлүүлдэг байсан ОХУ үнийг 80 хувиар нэмэгдүүлсэн юм. Ийнхүү ОХУ-аас байгалийн хий импортлох боломжгүй болсон Украины шинэ Засгийн газар Европын холбооноос тусламж эржээ.

Укрианы эрх баригчид Барууны орнуудаас байгалийн хий импортлох арга сүвэгчлэн Европын холбооны гишүүн хөрш орнуудтайгаа яаралтай яриа хэлэлцээ эхлүүлсэн байна. Ерөнхий сайд Арсений Яценюкийн мэдээлснээр Киевийн Засгийн газар ОХУ-аас Баруун руу Укрианаар дамжуулан газрын тос зөөвөрлөдөг хоолойнуудыг ашиглан байгалийн хий авахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв энэ ажил бүтэмжтэй болвол Украин байгалийн хийг ОХУ-ын тогтоосон шинэ үнээс хямдаар Баруунаас авах нөхцөл бүрдэх аж. ОХУ-ын Баруун руу гаргадаг байгалийн хийн 40 орчим хувь нь Украины нутаг дэвсгэрээр дамжин зөөвөрлөгддөг байна. Түүнчлэн ОХУ нь Украинд нийлүүлэх байгалийн хийн үнийг 1000 куб метр тутамд 485 ам.доллар болгож нэмэгдүүлээд буй аж.

Үүний зэрэгцээ ОХУ-аас байгалийн хийн импортын тал хувийг хангадаг Укрианы дотоодын нийлүүлэгчид үнээ өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа нэмэгдүүлсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж