Лупита Нионго “Lancome” брэндийг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Лупита Нионго “Lancome” брэндийг сурталчилна

86 дахь удаагийн “Оскар” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг гардсан Кенийн жүжигчин Лупита Нионго алдарт “Lancome” брэндийг сурталчлахаар гэрээ байгуулжээ. Лупита Нионго “Lancome” компанитай гэрээ байгуулснаар Францын гоо сайхны бүтээгдэхүүний тэргүүлэх  брэндийн нүүр царай болсон анхны хар арьст бүсгүй болсон аж. Түүнээс өмнө “Lancome” брэндийн нүүр царайгаар Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс, Кейт Уинслет, Пенелопе Круз нар ажиллаж байсан юм. Лупита Нионгогийн “Lancome” брэндийг гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан анхны реклам энэ зун цацагдах гэнэ.

31 настай жүжигчин Лупита Нионго “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн Пэтсийн дүрээр Оскар гардсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж