
орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд МЗХ-оос санаачлан хөдөө орон
нутагт ажил хөдөлмөр эрхлээгүй, ажиллах сонирхолтой, ажил хайж буй
залуусыг бүртгэжээ. Нийт 245 сумыг хамарсан эл судалгаанд үндэслэн
залуучуудын хөдөлмөрийн бригадыг зохион байгуулах нь зүйтэй гэж тус
байгууллагынхан үзэж буй юм. Одоогийн байдлаар хөдөө орон нутгаас бүтээн
байгуулалтын ажилд оролцох боломжтой 163 залуучуудын бригад
байгуулагдаад байгаа гэнэ. Зарим аймаг сумд ажилгүй залуусыг бүртгэх
ажилд хойрго хандаж байгаагийн нэг нь Говь-Алтай аж. Тус аймгийн нэг ч
сум мэдээ, мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ.
Д.ЦЭЦ