MCS оюутны тэтгэлэг зарлав

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

MCS оюутны тэтгэлэг зарлав

М-Си-Эс Групп "ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР"-өө найм дахь жилдээ зохион байгуулж байна    

Монгол
Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас хамтран шалгаруулдаг “Топ-100 шилдэг аж
ахуйн нэгж”-ийн манлайлагч, хувийн хэвшлийн “Шилдэг ажил олгогч”
М-Си-Эс Групп нь их, дээд сургуульд суралцагчдад зориулсан ОЮУТНЫГ ИВЭЭН
ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-өө найм дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ
жилийн хөтөлбөрийн онцлог нь их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн
өмнөх курсын бүх оюутнууд өргөнөөр оролцох боломжтой ба шалгарсан
оюутан бүрт  хичээлийн жилийн турш нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг
олгохын зэрэгцээ М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн
буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах
боломжоор хангах юм. 

Шалгаруулалт нь тест, ярилцлага зэрэг 3 үе
шаттай явагдах бөгөөд 5 сарын 14, 15-нд тестийн шалгалт МУИС, СЭЗДС,
ХААИС, ШУИТС-КтМС-ийн хичээлийн байранд 09.00 цагаас нэгэн зэрэг эхэлнэ.
Харин оюутан Танд www.mcs.mn хаягаар орж, дадлагын тесттэй танилцан,
урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна. Шалгарсан 30 оюутанд тэтгэлэг,
амжилттай оролцсон 10 оюутанд ажлын байрны урилга гардуулах ёслол 2011
оны 5 сарын 26-нд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Сэнтрал Тауэрт
болно.

Сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой, мэдлэг, боловсролоо
байнга дээшлүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжих
зорилготой тус тэтгэлэг нь Монгол Улсын Засгийн Газраас зарласан
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд
компаний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг хэсэг
юм. М-Си-Эс Групп энэхүү хөтөлбөрөө 2004 оноос хойш амжилттай
хэрэгжүүлж, нийт 200 гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Өнөөдөр олон
шилдэг залуучууд тус группын компаниудад ажиллаж байгаа нь ирээдүйн
чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад бодит
хувь нэмэр оруулж байгаагийн илрэл юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж