
нэмэгдүүлэхээр хөгжүүлж буйг эсэргүүцэгч иргэд
Өмнөд Солонгос өнгөрсөн гуравдугаар сард Хойдын газар нутгийг бүхэлд нь хамарч устгах чадвартай шинэ төрлийн баллистик пуужин туршсан байна. Баллистик пуужинг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын өмнө Чүнчон аймгийн Тэань хошуунаас хөөргөжээ. Ирэх 2015 оноос Батлан хамгаалах салбартаа ашиглахаар зэхэж буй Сөүлийн шинэ баллистик пуужин нь нэг тонн ачаатайгаар 500 км зайнд тусах чадвартай аж. Одоогоор Өмнөд Солонгосын армид 300 км зайнд тусах чадвартай “Hyunmoo” баллистик пуужин ашиглаж байгаа юм. Өмнөд Солонгос өнгөрсөн 2012 оноос хойш баллистик пуужингуудынхаа тусгалын зайг 800 км болгож, даацыг нь нэмэгдүүлэхээр хөгжүүлсээр байгаа гэнэ. Түүнчлэн Сөүл ирэх онд 500 кг ачаатайгаар 800 км зайнд тусах чадвартай пуужин туршихаар зэхэж байгаа аж.
Ийнхүү Өмнөд Солонгос баллистик пуужингийн тусгалыг нэмэгдүүлэхээр хичээж буй амбиц нь Хойдуудад өрсөлдөх, барьцах нөхцлийг бүрдүүлдэг байна. Хойд Солонгос өнгөрсөн гуравдугаар сард БНСУ, АНУ, Япон зэрэг дайснуудаа айлгах зорилгоор богино, дунд тусгалын 80 гаруй пуужин хөөргөсний хоёр нь баллистик төрлийнх байсан юм. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөхийг хориглосон байдаг тул хориг зөрчсөнд буруутгасан билээ.