
тэмцээний шөвгийн дөрвийн төлөөх эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Нэр хүнд, хамрах хүрээ, хөрөнгө мөнгө, үзэгчдийнхээ тоогоор “Аваргуудын лиг”-ийн дараа тооцогдох энэхүү тэмцээнд Италийн “Ювентус”, Португалийн “Порту”
тэргүүтэй шилдэг найман баг үлдээд байгаа юм. Ингээд тоглолтуудыг тоймлон хүргэе. Энэ жилийн “Европын лиг”-ийн тэмцээнд түрүүлэх хамгийн магадлал өндөртэй баг нь Италийн аварга
“Ювентус”. “Ювентус” шөвгийн дөрвийн төлөөх эхний тоглолтод өрсөлдөгчөө хожиж, зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо.
АЗ Алкмаар /Нидерланд/
0-1 Бенфика /Португал/
Өнгөрөгч 2013 оны “Европийн лиг”-ийн мөнгөн медальт Португалын “Бенфика” Нидерландын “АЗ
Алкмаар” багийг талбайд нь 1:0-ийн харьцаатай хожлоо. Хожлын чухал гоолыг 48
дахь минутад “Бенфика” багийн хагас хамгаалагч Эдуардо Салвио оруулсан юм. Айлын
талбайд гоол оруулж, хожсон гэдэг утгаар хариу тоглолтод давуу талтай тоглоно.
Лион /Франц/ 0-1 Ювентус
/Итали/
Италийн “Ювентус”
энэ улиралд “Европын лиг”-ийн тэмцээнд түрүүлэх зорилготой байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Зорилгодоо хүрэх аянаа тун давгүй эхлүүлж, Францын “Лион” багийг
талбайд нь 84 дахь минутад хамгаалагч Леонардо Бонуччийнхаа оруулсан гоолоор хожлоо.
Базель /Швейцарь/
3-0 Валенсиа /Испани/
Испанийн “Валенсиа”
Швейцарийн “Базель” багийн талбайд зочлон, 3:0-ийн харьцаатай хожигдлоо. Энэхүү тоглолтын гоолуудыг “Базель” багийн хагас хамгаалагч Матиас Делгадо 34, 38, Валентин
Стокер 90+1 дэх минутад оруулсан байна.
Хариу тоглолтод гурваас
дээш гоолын зөрүүтэй хожихгүй “Валенсиа” тэмцээнээс хасагдах аюултай боллоо.
Порту /Португаль/ 1-0 Севилья /Испани/
Португалын “Порту”
Испанийн “Севилья” багийг талбайдаа хүлээн авч, “арайхийн” 1:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын хожлын гоолын 31 дэх
минутад “Порту” багийн хамгаалагч Элиакуйм Мангала оруулсан юм. Хариу тоглолт Испанийн
Андалуйз үндэстний төв Севилья хотод “Севилья” багийн талбайд болно. 2013-2014 оны “Европийн лиг”-ийн шөвгийн дөрвийн төлөөх “Севилья”, “Порту”
багуудын хариу тоглолт
хамгийн сонирхолтой нь байх болно.
“Европын лиг”-ийн
шийдвэрлэх хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 11-ны шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.
Б.БИЛЭГ