Хятад төмөр замд 115 тэрбум доллар оруулна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хятад төмөр замд 115 тэрбум доллар оруулна

Энэ жилийн хувьд төмөр замын салбарт 745,5 тэрбум юань буюу 115 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Хятад мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг 600 тэрбум юанийг төмөр зам барихад зориулна гэж тус улсын Төмөр замын яамны мэдээнд өгүүлжээ.
Төмөр замд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээ 200 тэрбум юаниар бууруулж байгаа тухай орон нутгийн хэвлэлд бичсэний дараа яам энэхүү мэдэгдлийг хийсэн юм. Хэвлэлд бичсэнээр хурдны төмөр зам эрчимтэй хөгжиж буй учир өрийн өсөлт гарахаар байгаа, мөн яаманд авлигын дуулиан гарсан зэргээс хөрөнгө оруулалт буурна гэсэн байлаа. Одоо тус яаманд хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа юм. Тус яамны сайдыг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэх хэрэгт сэжиглэн огцруулсан бөгөөд яамны ерөнхий инженерийнн орлогч халагдсан байлаа.
2011-2015 онд төмөр замын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 120 мянган км зам барихаас 45 мянган км нь хурдан галт тэрэгний зам юм. Таван жилдээ төмөр замын салбарын хөгжилд 2,8 их наяд юань зарцуулахаар Хятад төлөвлөжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж