
Сансар. Олон улсын сансрын станцаас Баруун өмнөд Азийн зургийг авахад
Кувейт, Саудын Арабын хотын шар гэрлүүдийн дунд аянгын гялс хийх цагаан
туяа кадрт буужээ. Секунд бүрт дэлхийн агаар мандалд ойролцоогоо 50
аянга бууж байдаг нь өдөрт 4,3 сая, жилдээ 1,5 тэрбум аянгатай байдаг
гэсэн үг юм. Эдгээр цэгүүдийн заримыг нь олон улсын сансрын станцад 2013
онд тавигдсан Firestation гэх төхөөрөмжөөр эрдэмтэд судалж байна.
Firestation
төхөөрөмжид аянгын гялбааг хэмжих фотометрүүд, цахилгаан эрчим хүчний
цэнэгийг тодорхойлох радио антенн, гамма туяаны хэмжилтийн багаж байгаа.
Firestation төхөөрөмж нь өдөр 50 орчим аянга буултыг ажиглаж, заримаас
нь ялгарах гамма туяаг нь бүртгэж байна.
Гамма-туяа нь дэлбэрч
буй оддын цөмийн урвалттай холбогддог ч гэсэн эрдэмтэд дэлхийн агаар
мандлын үзэгдэлтэй хобоотой гамма туяаг өдөрт 500 орчим удаа ялгардаг
гэж тогтоогоод байгаа гэнэ. Аянгын гялс хийхтэй холбоотой цахилгаан
эрчим хүчний орчин нь өмнө тооцогдож байснаас хамаагүй ээдрээтэй болж
таарлаа. Firestation төхөөрөмжийн тусламжтайгаар эрдэмтэд ямар нөхцөлд
гамма гялбалт ямар аянгатай холбоотойг тогтоох судалгаагаа эрчимжүүлээд
байгаа ажээ. Фото: NASA / JSC