СҮҮ нь хоол боловсруулахад чухал
vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хvчил
шvлтлэгийн баланс, хvчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржvvлж өгдөг.
Хавдрын дараах үеийн хүндрэл болох химийн туяагаар эмчлүүлж, хордсон үед түүний
хорыг гадагшлуулахад сүү хамгийн тустай.
-Уурагаа маш их алдсан байдаг учраас төгс уурагаар амархан нөхөгдөх боломжтой.
-Эхчүүдийн дунд элбэг тохиолддог цээж хорсох гэсэн асуудал байдаг энэ бол
урагийн үс ургаж эхэд мэдэгдэж байгаа мэдрэмж гэж хэлж болох тул үүнийг эх сүү,
сүүн бүтээгдэхүүний тусламжтайгаар шийдэж болно.
Байгалийн гаралтай, тэжээллэг сүү нь кальци, Д витамин, яс, шүдийг сийрэгжихээс
сэргийлдэг фосфор болон цусны эргэлтийг сайжруулах тэжээллэг бодис ихээр
агуулдаг. Тэгэхээр бусад бүх ундааны дэргэд сүү бол эрүүл, байгалийн гаралтай
ундаа. Сүү үе мөч, ясны сийрэгжилтийн эсрэг маш сайн бүтээгдэхүүн.
Ясыг бэхжүүлэх нөхцөлийг хамгийн сайн хангагч нь сүү гэдгийг маш олон судалгаа,
эрүүл мэндийн салбарынхан хэлдэг.