
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Ерөнхий сайдад ханджээ. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг Ерөнхий сайдад хандан тавьсан тэрхүү хүсэлтэд Оюутолгой ордын хөрөнгө оруулалт болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийг онцолсон байна.
УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 7-нд буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Түүний дараа үргэлжлүүлж намын бүлгүүд хуралдах чиг барьж буй. Тэгвэл энэ өдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх асуудлын хүрээнд ажлаа төлөвлөөд байгаа юм байна.
Г.ДАРЬ