Эрдэмтэд сарын өмнө цунамийн аюулыг сануулж байв

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд сарын өмнө цунамийн аюулыг сануулж байв

Японы сейсмологчид тус орны зүүн хойд хэсэгт цунамийн аюулын эрсдэл байгаа талаар өнгөрсөн хоёрдугаар сард илтгэл бэлтгэсэн байлаа. Илтгэлийг дөрөвдүгээр сард хэвлүүлэх гэж байсан боловч амжсангүй. Нутгийн иргэдэд сануулга өгөх тухай өгүүлбэрээр уг илтгэлийг төгсгөсөн байлаа.
Энэхүү баримтын хувийг NHK телевизийн сурвалжлагчид олж авчээ. Илтгэлд Мияги ба Фүкүшима мужид найман баллын газар хөдлөлт болж дараа нь цунами үүсэх аюул байгааг өгүүлсэн байжээ. Энэхүү урьдчилсан сануулгын дагуу гуравдугаар сарын 11-нд ес хүртэл магниутатын газар хөдлөлт болсон билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж