Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх вэ?

via Eruulmend.mn


Өдөрт 2 удаа ч юм уу долоо хоногт 3 удаа ч хүндээр бие засахыг хэвийн гэж үздэг
байна. Доорх шалтгаанууд өтгөн хатахад нөлөөлдөг:
• Уураг багатай, амьтны гаралтай өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэвэл
• Сэтгэл санааны зовиур, өвчин намдаагч зэрэг зарим эм хэрэглэснээс
• Аялалаар явах, явуулын байх нь мөн нөлөөлнө. Унд Хоол болоод өдрийн дэглэм
өөрчлөгдсөнтэй холбоотой юм.
• Настай хүмүүст нилээд тохиолддог. Яагаад гэвэл ус бага уудаг, дасгал
хөдөлгөөн багассан, юмуу уураг багатай хоол хүнс хэрэглэснээс болдог.
• Жирэмсэн үед
• Туулга байнга хэрэглээд байвал дасал болчихдог талтай

Урьдчилан сэргийлэхийн тулд
• Жимс, түүхий ногоо, хивэг, хөөлгөсөн зүйл, тариа, будааг өргөн хэрэглэх
• Тогтмол цагт хооллох
• Дасгал, хөдөлгөөн сайн хийх
• Өдөр болгон өглөөний цайнаасаа 30 минутын өмнө хагас аяга халуун ус ууж байх
• Өдөрт 8 аяга шингэн ууж байхын 2 аяга нь хар чавганы шүүс байж болох юм
• Аль болохоор тайван байх
• Өдөр бүрийн тогтмол цагийн үед бие засаж байвал зүгээр. Жнь: өглөөний цайнаас
30 минутын өмнө юмуу хойно.
• Бүр болохгүй бол жимсний шүүсэн дээр нэг халбага тос хийгээд унтахынхаа өмнө
ууж болно
• Тараг, хар чавга. Хар чавгыг тарагтай хольж идэх нь тустай.
• Хайрсан эрдэнэшиш (рорсоrn)-ийг хүүхдэд өгөх нь тустай. Энэ нь хөөж томорсон
байдаг учир усыг шингээж, барьдаг. Ингэснээр өтгөнийг шингэлж, зөөлрүүлж өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж